Монгол үгийн алдаа шалгах толь

Энэхүү толины онцлог гэвэл 1983 онд хэвлэгдэж байсан Ц. Дамдинсүрэн, Б. Осор нарын „Монгол үсгийн дүрмийн толь" бүтээлийн үгийн сангийн эх хувилбарыг хадгалан1 түүний онцлог сэтгэлгээ, дүрэмд тулгуурлан одоо цагт хэрэглэгдэж буй үгийн сангаар баяжуулан хөгжүүлсэнд оршино.

АНХААР: Хэрэв та Firefox, Thunderbird, SeaMonkey, OpenOffice болон Sublime Text-ээс бусад программ дээр монгол үгийн алдаа шалгах толь ашигладаг бол bataak/dict-mn GitHub хуудас уруу хандаж толио шинэчилнэ үү.

Hunspell алдаа шалгах программд зориулан бүтээгдсэн энэхүү монгол үгийн алдаа шалгах толь нь 50 мянга орчим үндэс үгтэй бөгөөд тэдгээрийн хувилал нь дунджаар 1.8 тэрбум орчим үүсмэл үгийн сантай төдийгүй нээлттэй эхэд суурилсан учраас Hunspell программыг дэмжин ажиллах төрөл бүрийн эх засварлагч программуудад ашиглагдах боломжтой юм.

Хэрэглэгчдэд танил болсон эх бэлтгэгч программ бүр өөртөө алдаа шалгагч программ агуулдаг бөгөөд гагцхүү түүнд зохицон ажиллах энэхүү толь нь, академич Ц. Дамдинсүрэн, Б. Осор нарын „Монгол үсгийн дүрмийн толь" бүтээлийг эх хувилбараар нь ашиглахыг эрмэлзэгч хүн бүхэнд зориулагдсан болно.


  1. Ердөө 18 монгол үгийг хасах буюу үсэг сэлгэсэн