Visual Studio Code дээр ашиглах

  1. Толио эндээс татаж авна.
  2. Татаж авсан zip файлаа mn_MN хавтаст задалж хуулна. Англи үгийн алдаа шалгах толийг эндээс (en_US.aff, en_US.dic) татаж авна.
  3. Программаа нээгээд Extensions дотроос Spell Right өргөтгөлийг хайж олоод суулгана.
  4. Хэрэв таны ашиглаж буй үйлдлийн систем Windows бол %APPDATA%\Code\Dictionaries\ хавтсанд өмнө татаж авсан mn_MN хавтас доторх mn_MN.aff, mn_MN.dic файлуудыг хуулна.
  5. Хэрэв үйлдлийн систем тань Linux бол $HOME/.config/Code/Dictionaries/ хавтсанд дээрх 2 файлыг хуулна.
  6. Улмаар VSCode программын баруун доод буланд байрлах нүдний зураг дээр дармагц үгийн алдаа шалгахад ашиглаж болох хэлний сонголт гарах бөгөөд эндээс Монгол хэлийг сонгоно.

Linux үйлдлийн системд монгол үгийн алдаа шалгах толийг хялбараар суулган ашиглаж бас болно, гэхдээ дээрх аргаар суулгасан толины хувилбар хуучин байж болзошгүй гэдгийг анхаарах хэрэгтэй:

sudo apt install hunspell-mn
ln -s /usr/share/hunspell/* ~/.config/Code/Dictionaries

macOS системийн хувьд дараах тохиргоог хийх хэрэгтэй (англи хэлээр хамт шалгах бол мөн толийг хуулна):

unzip ~/Downloads/mn_MN.zip mn_MN.dic mn_MN.aff -d ~/Library/Spelling/

mkdir -p ~/Library/Application\ Support/Code/Dictionaries
ln -sf ~/Library/Spelling/* ~/Library/Application\ Support/Code/Dictionaries/

echo 'export SPELLCHECKER_PREFER_HUNSPELL=1' >> ~/.zshrc
source ~/.zshrc

Дээрх тохиргоог буцаах бол:

rm -rf ~/Library/Application\ Support/Code/Dictionaries
rm ~/Library/Spelling/mn_MN.dic ~/Library/Spelling/mn_MN.aff

sed -i '' '/export SPELLCHECKER_PREFER_HUNSPELL=1/d' ~/.zshrc
unset SPELLCHECKER_PREFER_HUNSPELL
source ~/.zshrc

Ийнхүү VSCode программын Spell Right өргөтгөлд монгол хэл нэмэгдэх тул түүнийг сонгоно.

vscode spell right icon vscode select mongolian language vscode select mongolian language

Хэрэв алдаатай үгийн зөв бичлэгийг харах бол алдаатай үг дээр заагчаа байрлуулаад, ctr + shift + 6 (macOS бол cmd + .) товчлуурын хослолыг ашиглана:

vscode select mongolian language

Алдаатай үг бүрийг дамжин шалгах бол f8 (macOS бол option + f8) товчлуурыг ашиглана:

vscode select mongolian language

Хэрэв алдаатай үгийн зөв хувиллыг гаргах товчлуурын хослол ажиллахгүй байвал өргөтгөлийн тохиргооны дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцахыг зөвлөж байна.


This site uses Just the Docs, a documentation theme for Jekyll.