Emacs дээр ашиглах
Emacs программаа дараах зааврын дагуу суулгаарай: https://www.gnu.org/software/emacs/download.html
Emacs программ дээр монгол үгийн алдаа шалгагч программыг идэвхжүүлэхийн тулд дараах тохиргоог хийнэ:
hunspellпрограмм суулгасан байх ёстой. Хэрхэн суулгах талаарх зааварчилгыг эндээс авна уу.- Монгол үгийн алдаа шалгах толио эндээс (mn_MN.aff, mn_MN.dic) татаж авна.
- Англи үгийн алдаа шалгах толийг эндээс (en_US.aff, en_US.dic) татаж авна.
~/.emacsбуюу~/.emacs.d/init.elтохиргооны файлаа нээнэ.- Дараах кодыг оруулна: англи болон монгол үгийн алдааг зэрэг шалгахаар
~/Library/Spelling(Linux бол/usr/share/hunspell) хавтаст mn_MN болон en_US толиудыг (*.dic, *.aff) хуулсан байгаа гэж ойлгоё. ТэгвэлmacOSбол
(with-eval-after-load "ispell"
(setenv "DICPATH" "~/Library/Spelling")
(setenv "LANG" "mn_MN")
(setq ispell-program-name "/usr/local/bin/hunspell")
(setq ispell-dictionary "mn_MN,en_US")
(setq ispell-personal-dictionary "~/.hunspell_personal")
(ispell-set-spellchecker-params)
(ispell-hunspell-add-multi-dic "mn_MN,en_US"))
Linux бол
(with-eval-after-load "ispell"
(setenv "DICPATH" "/usr/share/hunspell")
(setenv "LANG" "mn_MN")
(setq ispell-program-name "/usr/bin/hunspell")
(setq ispell-dictionary "mn_MN,en_US")
(setq ispell-personal-dictionary "~/.hunspell_personal")
(ispell-set-spellchecker-params)
(ispell-hunspell-add-multi-dic "mn_MN,en_US"))
гэсэн кодыг хуулж хадгална. Ийнхүү программаа дахин ачаалмагц алдаа шалгахад бэлэн болно. Алдаа шалгагчийг өөрийн хүссэн файл нээгдэхэд (жишээ нь tex) автоматаар ачаалдгаар тохируулж болно:
(add-hook 'LaTeX-mode-hook 'flyspell-mode)
(add-hook 'org-mode-hook 'flyspell-mode)
(add-hook 'text-mode-hook 'flyspell-mode)
Эсвэл M-x flyspell-mode буюу flyspell-buffer горимуудыг идэвхжүүлж, үгийн алдаагаа хянаж болно.
Flyspell нь Emacs системээс тусдаа ажилладаг Aspell эсвэл Hunspell программ уруу текст илгээж шалгуулдаг. Текст ихсэх тусам удааширдаг. Харин Jinx бол libenchant санг шууд Emacs системийн модуль байдлаар ашиглаж, зөвхөн дэлгэц дээр харагдаж буй хэсгийг шалгадаг тул маш хурдан ажилладаг.
Linux системийн хувьд flyspell ашиглахгүйгээр оронд нь jinx ашиглая гэвэл дараах командаар шаардлагатай багцуудыг суулгана:
sudo apt install libenchant-2-dev hunspell hunspell-en-us hunspell-mn
Улмаар Emacs тохиргоонд дараах кодыг оруулна:
(use-package jinx
:hook ((text-mode . jinx-mode)
(prog-mode . jinx-mode))
:bind ("M-$" . jinx-correct)
:config
(setq jinx-languages "mn_MN en_US"))