LibreOffice дээр ашиглах
Бичиг баримт боловсруулагч программд монгол үгийн алдаа шалгахын тулд дараах зааврыг дагаарай.
- https://www.libreoffice.org хаяг уруу орж программаа татаж авч суулгана. Хэрэв
macOSашигладаг бол Homebrew ашиглан суулгаж болно:brew install --cask libreoffice - Үүний дараа dict-mn.oxt файлаа татаж авна. Эсвэл
- LibreOffice анх нээгдэх үеийн цонхны зүүн доод буланд байх
Extensionsтовчийг сонгоод (5-р алхамд үзүүлсэн зураг) - нээгдэх хуудаснаас
mongolianхэмээн хайж толио татаж авна.
- LibreOffice анх нээгдэх үеийн цонхны зүүн доод буланд байх
- Татаж авсан файлаа ажиллуулж, суулгана.

- Суулгасны дараа
Closeтовчийг дараадRestart Nowтовчийг бас дарж программаа дахин эхлүүлээрэй.

- Ийнхүү программ дахин нээгдэх үед
Writer Documentтовчийг сонгоно

- Монгол үгийн алдаа шалгагчийг үндсэн шалгагч болгохын тулд
LibreOffice > Preferences...(macOS) эсвэлTools > Options...(Windows) цэсийг сонгоод- Доорх зурагт үзүүлсэнчлэн
Language Settings > Languagesгэж ороод Default Languages for DocumentsдоторWestern: Mongolian Cyrillicгэж сонгоодOKтовчийг дарна

- Ийнхүү ашиглахад бэлэн боллоо.
Толинд шинэ үг нэмэх
LibreOffice 6.0 хувилбараас эхлэн хэрэглэгч толинд шинэ үндэс үгийг хувиллын хамтаар оруулах боломжтой болсон юм. Үүнийг хэрхэн хийхийг үзүүлье.
- Алдаатай үг дээр хулганынхаа баруун товчийг дарж жижиг цонхыг нээнэ. Уг жижиг цонхноос
Spelling...гэдгийг сонгоно.

- Улмаар нээгдэх жижиг цонхноос
Options...товчийг дарж дахин жижиг цонх нээнэ

- Одоо
Newтовчийг дарж шинэ толь үүсгэнэ

Nameгэдэгт дурын нэр өгнө,LanguageгэдэгтMongolian Cyrillicгэж сонгоодOKтовч дараад сая үүсгэсэн толиоEditхийнэ

- Нээгдэх цонхны
Wordнүдэнд оруулахыг хүссэн үгийн үндсийг (хэрэв үйл үг бол үйлт нэрийн “х”-гүй төлөвийг оруулна:оруул,,оруулахоруулчих),Grammar Byнүдэнд толинд буй гэхдээ оруулах үгтэй хувилал төстэй үгийг бичнэ

- Дээрх жишээнд
уусгалтньуусалт,геоэкологиньэкологихэмээх үгүүдтэй хувиллын хувьд дүйх юм. Ийнхүүуусгалтгэсэн үгийн бүх хувиллууд (уусгалтын,уусгалтыг,уусгалтад, …) толинд орлоо.