Академич Ц. Дамдинсүрэн, Б. Осор нарын „Монгол үсгийн дүрмийн толь"-оос ялгаатай орсон монгол үгсийг жагсаавал:
Хуучин хувилбар | Шинэчилсэн хувилбар |
---|---|
аальгүйт | аальгүйд15 |
бүйл | – |
бүйлс | буйлс |
бүлэнцэр | бөлөнцөр |
гуалаг | гоолиг |
гуалагхан | гоолигхон |
дүрсгүйт | дүрсгүйд |
мангуу | доромж үг хэмээн хасав16 |
мангуур | – |
мангуухан | – |
найланхай | – |
никел | никель |
никелд | никельд |
саваагүйт | саваагүйд |
уйгар | уйгур |
урай | хурай17 |
хойхно | хойхон |
хүннүү | хүннү |
цаахна | цаахан |
эвгүйт | эвгүйд |
Түүнчлэн онцлон дурдвал зохих зарим үг гэвэл: тунадасжих, дипломатач. Дэлгэрүүлбэл, тунадас хэмээх нэр үндэс нь үйл үг үүсгэх -ж дагаврыг авахдаа үгийн үндэс эвдрэхэд хүрэх тул балархай эгшиг гээгдэлгүй тунадасаж болж, улмаар араасаа нөхцөл буюу дагавар авахад тунадасжих, тунадасжилт хэмээн балархай эгшгийг гээхээр бичив.
Харин гадаад үгэнд дагавар залгаж монголжсон үг бүтээхэд монгол хэлний эгшиг зохицох ёс, балархай эгшгийн дүрмийг баримталж, улмаар араас нь дахин нөхцөл залгах тохиолдолд гээгдэх эгшгийн дүрмийг тус тус баримтлав. Жишээлбэл: хоккей гэдэг гадаад нэр үгэнд нэр үг үүсгэх -чин дагавар залгахад хоккейчин болох бөгөөд улмаар тийн ялгалын нөхцөл залгахад хоккейчны болж эгшиг гээгдэж байна. Эндээс нэгэнт гадаад үгэнд монгол үгийн дагавар залгахад хүрвэл уг үгийн сүүлчийн эгшиг буюу гийгүүлэгчид монгол хэлний эгшиг зохицох ёс, балархай эгшгийн дүрмийг хамаарахгүй байж боломгүй тохиолдол үүсэж байгаа юм. Өөрөөр хэлбэл монгол үсгийн дүрмийн зүйл § 49.3-г тодруулж, § 49.5-д нэмэлт зүйл оруулах хэрэгтэй мэт.
Журамласан толь бүтээгчид толийн тухай өгүүлэхдээ:
… Ц.Дамдинсүрэнгийн дүрэмд ямар нэг өөрчлөлт оруулаагүй, харин зарим нэг нэмэлт тайлбар, тодруулга хийсэн болно.
гэжээ. Тэгвэл журамласан толины дүрэм18 нь „Монгол үсгийн дүрмийн толь" дахь дүрмийн нийт 64 зүйлийн 25 зүйлд юуг, хэрхэн өөрчилснийг хүснэгтлэн үзүүлье:
§ | Монгол үсгийн толь | Журамласан толь |
---|---|---|
2 | Монгол бичиг 35 үсэгтэй | Монгол кирилл цагаан толгой 35 үсэгтэй |
3 | Үндсэн эгшгүүд | Үндсэн эгшиг |
15 | эгшиг дагуулж явдаг биш байна | эгшиг дагуулдаггүй байна |
16 | Тусгай бичигддэг л, нь хоёр эгшиггүй бичигдэнэ | Тусгай бичигддэг л, ч, нь гурав эгшиггүй бичигдэнэ |
16 | сайн л байна. Хоёр нь үлджээ гэх мэт | Сайн л байна. Ямар ч мөр гараагүй байна. Хоёр нь үлджээ гэх мэт |
18 | буюу хойноо | юм уу хойноо |
18 | ачит | очит |
19 | и-ээс | и-гээс |
19 | э-ээр | э-гээр |
22 | Г үсгээр хоёр авиаг тэмдэглэнэ | Г үсгээр хоёр авиаг тэмдэглэх нь |
22 | эгшгийн нэгийг бичнэ | эгшгийн аль нэгийг бичнэ |
22 | буюу | юм уу эсвэл |
23 | Н үсгээр хоёр авиаг тэмдэглэнэ | Н үсгээр хоёр авиаг тэмдэглэх нь |
23 | буюу | юм уу |
24 | Өргөлттэй эр, үндсэн эгшиг, мөн урт хос үндсэн эр эгшиг ба ы эгшгийн өмнө орсон г бол | Өргөлттэй эр, үндсэн эгшиг ба ы эгшгийн өмнө орсон г бол |
25 | Жишээлбэл: урсга, ястны, эмхтгэх, цомхтго, төрөлхтний, эрхтний гэх мэт | Жишээлбэл: урсга, ястны, төрөлхтний, эрхтний гэх мэт |
28 | И-аас | И-гээс |
29 | нэгэнтээ гээж | нэгэнт гээж |
31 | орхи | - |
34 | Жишээлбэл: авъя, олъё, товъёг, угтъя гэх мэт | Жишээлбэл: авъя, олъё, угтъя гэх мэт |
38 | Жишээлбэл: үндэс–үндэслэ, хавтас–хавтасла, идэш–идэшлэ, холтос–холтосло гэх мэт | Жишээлбэл: үндэс–үндэслэ, хавтас–хавтасла, холтос–холтосло гэх мэт |
40 | ихэвчлэн -ж бичих боловч хааяа -ч бичих удаа бий: | ихэвчлэн –ж бичих боловч хааяа ч бичих удаа бий. Жишээлбэл: өгч, авч. |
40 | Урт буюу | Урт юм уу |
40 | бутарч, дулаарч, хөөрч, самарч гэх мэт | бутарч, дулаарч, самарч гэх мэт |
43 | зөөлний тэмдэг буюу и үсэггүй бичнэ | зөөлний тэмдгийг ч, и үсгийг ч бичихгүй |
45 | Үгийг үелэхдээ | Үгийг хэлэхдээ |
49 | Гадаад үгийг бичих нь | Гадаад үгийг бичих |
50 | Сул үгийг уг үгнээс нь саланги бичнэ | Сул баймжийг саланги бичих |
50 | В, л, м, н үсгээр төгссөн үгэнд бэ бичнэ | В, м, н үсгээр төгссөн үгэнд бэ бичнэ |
50 | Жишээлбэл: Яасан их ов бэ? Ямар өргөн гол бэ? | Жишээлбэл: Яасан их ов бэ? |
50 | Хэний хонь вэ? Хэн хэлэх вэ? Одоо яах вэ? | Ямар өргөн гол вэ? Хэний хонь вэ? Хэн хэлэх вэ? Одоо яах вэ? |
50 | ирдэг сэн, ирдэг дэг | ирсэн сэн, ирсэн дэг |
56 | буюу | юм уу |
56 | дунд бичвэл хоёр талд нь, эцэст бичвэл | дунд бичвэл хоёр талд нь эцэст нь бичвэл |
58 | Нууц товчоо | Нууц Товчоо |
59 | Дүгрэг хаалт | Дүгрэг (саран) хаалт |
59 | пионерын | пионерийн |
62 | ямаа буга гахай зэрэг ац туурайтан; морь илжиг зэрэг битүү туурайтан, –цөм | ямаа буга гахай зэрэг ац туурайтан, – цөм |
64 | дарааллыг тоогоор буюу | дарааллыг тоогоор юм уу |
Дээрх дүрмийн өөрчлөлтөөс дүгнэхэд § 24, 50 зүйлүүдийн өөрчлөлтөөс өөр ноцтой өөрчлөлт бага боловч зарим жишээнд орсон (25, 34, 40, 50, 59) үгсийг хасах буюу өөрчилсөн нь тухайн үгийн бичлэг эсвэл хувилгалыг өөрчилсөн гэсэн үг юм.
Мөн журамласан тольд дурдахдаа:
… Гэхдээ дээр дурдсан толь (1983)-д туссан үгийн тоо харьцангуй цөөн, нэлээд үгийг журамлахдаа монгол хэлний үгийн бүтэц, бүтээврийн байрын тогтсон зүй тогтлыг зөрчсөн, үгийн гарал, уламжлалт бичлэгийг дутуу анхаарсан зэргийг засаж журамлалаа.
гэжээ. Тэгвэл „Монгол үсгийн дүрмийн толь"-д энэ талаар ийнхүү дурджээ:
… БНМАУ-ын Ардын Боловсролын Яамны Сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэнгийн захиалга даалгаврыг хүлээн авч, дунд сургуулийн монгол хэлбичгийн сургалтад туслах зорилгоор энэ Монгол үсгийн дүрмийн багахан толь бичгийг зохиож гаргав.
… Огцом богино эгшгийг бичнэ, гээгдэх эгшгийг гээгдэхгүй болгоно, нэгэнтээ бичигдсэн үгийн язгуурыг эвдрэхгүй болгоно, үгзүйн зарчмыг яг баримтална гэх зэргийн олон шүүмжлэл нь чухамдаа монгол хэлний өнгөрсөн байдалд зохицуулах гэсэн хандлага мөн тул тийм саналуудыг Монголын хэлбичгийн сэхээтэн, олон нийтээр няцаасаар ирсэн нь маш зөв.
Журамласан толинд өөрчлөгдөн орсон (ойролцогоор 800 үг өөрчлөгдсөн) „Монгол үсгийн дүрмийн толь" дахь зарим үгсийг хүснэгтээр жагсаавал:
№ | Монгол үсгийн дүрэм | Журамласан толь |
---|---|---|
1 | аваал | авааль |
2 | авахуул | авхуул |
3 | авилга | авлига |
4 | авилгал | авлигал |
5 | авилгач | авлигач |
6 | авилгачил | авлигачил |
7 | авилгачин | авлигачин |
8 | агсагна | агсгана |
9 | адист | адисад |
10 | анжист | анжсад |
11 | арчилгаа | арчлага |
12 | балхагна | балхгана |
13 | билэг | билиг |
14 | билэгт | билигт |
15 | билэгтэн | билигтэн |
16 | бөгцөгнө | бөгцгөнө |
17 | бөнжигнө | бөнжгөнө |
18 | бөнжигнүүр | бөнжгөнүүр |
19 | будли | будил |
20 | будлиан | будилаан |
21 | будлиант | будилаант |
22 | будлигч | будилагч |
23 | будлиу | будилуу |
24 | бэлэг | бэлгэ |
25 | бэлэгд | бэлгэд |
26 | бэлэгдэл | бэлгэдэл |
27 | бэлэгдэлт | бэлгэдэлт |
28 | бэлэглэ | бэлгэл |
29 | бэлэгшээ | бэлгэшээ |
30 | бэмбэгнэ | бэмбэгэнэ |
31 | бялхагна | бялхгана |
32 | гариг | гараг |
33 | гоншгоно | гоншигно |
34 | гоншгонуур | гоншигнуур |
35 | гуагал | гуагла |
36 | гуалаг | гоолиг |
37 | гуалагдуу | гоолигдуу |
38 | гулдрал | голдирол |
39 | гуншгана | гуншгина |
40 | гуншгануур | гуншгинуур |
41 | гуринхт | гуринхат |
42 | гуугал | гуугла |
43 | давлиун | давилуун |
44 | долдугаар | долоодугаар |
45 | дугараг | дугариг |
46 | дугарагдуу | дугаригдуу |
47 | дугарагла | дугаригла |
48 | дуурс | дуурьс |
49 | дүжгэнүүр | дүжигнүүр |
50 | дүжгэнэ | дүжигнэ |
51 | дүрэлгэнэ | дүрлэгэнэ |
52 | дүрэлгэр | дүрлэгэр |
53 | дүрэлгэрдүү | дүрлэгэрдүү |
54 | дүүжигнэ | дүүжгэнэ |
55 | дэгдээхий | дэгдээхэй |
56 | дэглий | дэглэй |
57 | дэгст | дэгсэд |
58 | дэлбэгнэ | дэлбэгэнэ |
59 | дэрвэгнэ | дэрвэгэнэ |
60 | ёлхогно | ёлхгоно |
61 | жирвэгнүүр | жирвэгэнүүр |
62 | жирвэгнэ | жирвэгэнэ |
63 | зазгад | зазгат |
64 | занхагна | занхгана |
65 | зовуур | зовуурь |
66 | зовуурла | зовуурил |
67 | зост | зосод |
68 | зурвасал | зурвасла |
69 | зургадугаар | зургаадугаар |
70 | ирвэгнэ | ирвэгэнэ |
71 | ихтгэл | ихэтгэл |
72 | иш | эш |
73 | ишил | эшил |
74 | ишлэл | эшлэл |
75 | маанагт | маанагд |
76 | майжиг | майжга |
77 | мангарт | мангард |
78 | марганц | маарганц |
79 | монс | монос |
80 | монхогно | монхгоно |
81 | мөхөст | мөхсөд |
82 | мурий | муруй |
83 | мэст | мэсэд |
84 | наламгана | налмагана |
85 | наламгар | налмагар |
86 | наламгард | налмагард |
87 | налхи | нальх |
88 | налхир | нальхар |
89 | намхт | намхат |
90 | нижгэнэ | нижигнэ |
91 | нижгэнээн | нижигнээн |
92 | номхтго | номхотго |
93 | нурамгар | нурмагар |
94 | нүжгэнэ | нүжигнэ |
95 | нэлэмгэр | нэлмэгэр |
96 | олтриг | олтирог |
97 | өвхөгнө | өвхгөнө |
98 | өрвөгнө | өрвөгөнө |
99 | пижгэнэ | пижигнэ |
100 | пэмбэгнэ | пэмбэгэнэ |
101 | сарамгар | сармагар |
102 | сархагна | сархгана |
103 | сарчгана | сарчигна |
104 | соохогно | соохгоно |
105 | сэмбэгнэ | сэмбэгэнэ |
106 | сэрвэгнүүр | сэрвэгэнүүр |
107 | сэрвэгнэ | сэрвэгэнэ |
108 | сэржгэнүүр | сэржигнүүр |
109 | сэржгэнэ | сэржигнэ |
110 | таахагна | таахгана |
111 | тавхагна | тавхгана |
112 | товъёг | товьёг |
113 | товъёгло | товьёгло |
114 | торомгоно | тормогоно |
115 | торомгор | тормогор |
116 | тохошло | тохшил |
117 | төвд | төвөд |
118 | төвшин | түвшин |
119 | түвэргээн | төвөргөөн |
120 | түжгэнэ | түжигнэ |
121 | улхагна | улхгана |
122 | утаст | утасд |
123 | үлбэгнэ | үлбэгэнэ |
124 | үнэсэлт | үнсэлт |
125 | үнэсэх | үнсэх |
126 | үхтхий | үхэтхий |
127 | хаахагна | хаахгана |
128 | хагаст | хагасад |
129 | халхагна | халхгана |
130 | ханхагна | ханхгана |
131 | хилст | хилсэд |
132 | холхогно | холхгоно |
133 | хомст | хомсод |
134 | хонуур | хонуурь |
135 | хоост | хоосод |
136 | хөвхөгнө | хөвхгөнө |
137 | хөөст | хөөсөд |
138 | хөхүүл | хөхиүл |
139 | хуламгана | хулмагана |
140 | хүвэр | хөвөр |
141 | хүвэрд | хөвөрд |
142 | хүвэрдээс | хөвөрдөөс |
143 | хүвэрхий | хөвөрхий |
144 | хүлхэгнэ | хүлхгэнэ |
145 | хүржгэнэ | хүржигнэ |
146 | хүрэлгэр | хүрлэгэр |
147 | хүрэлгэрдүү | хүрлэгэрдүү |
148 | хэлбэгнэ | хэлбэгэнэ |
149 | хэлхэгнэ | хэлхгэнэ |
150 | хэртхий | хэрдхий |
151 | хэрчгэнэ | хэрчигнэ |
152 | хээхэгнэ | хээхгэнэ |
153 | цагираг | цагариг |
154 | цагирагла | цагаригла |
155 | цанхт | цанхат |
156 | царвуу | сарвуу |
157 | цомхтго | цомхотго |
158 | цомхтгол | цомхотгол |
159 | цулхагна | цулхгана |
160 | цуст | цусад |
161 | цүлхэгнэ | цүлхгэнэ |
162 | чимчгэнэ | чимчигнэ |
163 | шалхагна | шалхгана |
164 | шалчгана | шалчигна |
165 | шивнэ | шивгэнэ |
166 | шидмэс | шидэмс |
167 | ширхт | ширхэт |
168 | шовхогно | шовхгоно |
169 | шонхогно | шонхгоно |
170 | шөмбөгнө | шөмбөгөнө |
171 | шөрвөгнө | шөрвөгөнө |
172 | шүлст | шүлсэд |
173 | элст | элсэд |
174 | эмхтгэ | эмхэтгэ |
175 | эмхтгэл | эмхэтгэл |
176 | энхлэг | инхлэг |
177 | эрвэгнүүр | эрвэгэнүүр |
178 | эрвэгнэ | эрвэгэнэ |
179 | эрвээхий | эрвээхэй |
180 | юлхэгнэ | юлхгэнэ |
Дээрх үгсээс авааль хэмээх үгийг жишээ болгон тайлбарлахад, хэдийгээр дээрх үгийг монгол бичгээр абугали, абали гэж бичих авч, ижил төст бусад хаяали, үеэли гэх үгсийг нэгэнт хаяал, үеэл гэж бичих атал чухамхүү аваал гэх үгийг сондгойруулан зөөлрүүлж авааль хэмээн бичих нь зохисгүй билээ.
Мөн зарим гадаад улс орны нэрийг буруу журамлан хэвших явдал байна. Жишээлбэл: Израиль гэхийг Израил, Таиланд гэхийг Тайланд гэж журамлажээ. Эхний үгийн хувьд Israel гэдгийн еврей дуудлага нь сүүлийн l үсгийг балархай хэлэх тул л үсгийн ард тусгаарлагч ь тэмдэг тавих нь зөв. Хамгийн сүүлийн үгийн хувьд хэрэв Тайланд гэж бичвэл энэ нь өгөх оршихын тийн ялгалаар хувилсан тайлан гэсэн монгол үгтэй андуурагдах төдийгүй Thai /ไทย/ гэж уртаар дуудагдах төгсгөлийн i үсгийг богино дуудлагат й үсгээр тэмдэглэх учиргүй юм.
Дунджил, цавчдасла, чавхдасла хэмээн журамласан үгс нь монгол үсгийн дүрмийг зөрчсөн байгаа юм. Эдгээр үгс нь бүгд -л дагавраар бүтсэн үйл үг бөгөөд монгол үсгийн дүрмийн § 38 зүйлийг баримталбал дараах байдлаар хувилна: дундаж, дунджийг, дундаж + л = дундажла19, цавчдас, цавчдасыг, цавчдас + л = цавчдасал20, чавхдас, чавхдасыг, чавхдас + л = чавхдасал.
Үхшрүү хэмээн журамласан нь дүрэм § 18 зөрчиж байгаа юм. Тиймээс үхшрүү биш үхширүү хэмээн бичих ёстой. Түүнчлэн нэгэнт назгай хэмээн бичсэн бол наазгайвтар биш назгайвтар гэж бичих нь зөв.
Бас гариг хэмээх үгийг гараг гэж журамлажээ. Угтаа энэхүү санскрит /graha/ үгийн өнөө цагийн хинди (моголчуудын үед үүссэн хэл) дуудлага нь ग्रह /grah/ буюу монголчилбол /грэйхэ/ ажээ. Монгол хэлэнд энэ үгийг нэгэнт эх хэлнийх нь дуудлага бичлэгтэй яг адил авч хэрэглэсэнгүй, ингэх ч боломжгүй байхад заавал гараг гэдэг нь од гариг болон төвдөөр саа өвчнийг нэрлэсэн утгатай үг хэмээн харь хэлний толинууд дээрх тайлбарыг ягштал баримтлах нь учир утгагүй хэрэг юм. Харь хэлнээс үг авахдаа авах гээхийн ухаанаар хандалгүй бүгдийг хуулбарлаж болохгүй. Тиймээс гариг гэх нь буруу гэдэг бол хэт туйлшрал. Бид гадаад ерийн нэр үгийг, өөрсдийн хэлний онцлогт тулгуурлан дуудлагыг өөрчлөн авч хэрэглэж болно. Үнэндээ гараг гэсэн үгэнд дутагдал байна: Энэ үг нь нэгэнтээ гадаад үг бус монгол үг мэт хэрэглэгдсээр ирсэн тул гээгдэх эгшгийн дүрэмд хамаарч таарах учир зориуд онцлог шинжийг хадгалж эгшиг гээхгүйн тулд гариг болгосон бололтой.
Дүрмийн толины гол чанар нь олон янзаар бичдэг үгсийг нэг мөр цэгцлэхэд оршдог. Гэтэл нэгэнт нэг янзаар бичиж тогтсон үгсийг хоёр янзаар бичихээр журамлажээ. Жишээлбэл: билиг, бэлгэ, бэлэг; өш, өс, өштөн, өстөн; түвшин, төвшин; цуст, цусад, иш, эш, ишлэх, эшлэх; хөхүүл, хөхиүл гэх мэт.
Журамласан толь нь „Монгол үсгийн толь"-оос цөөнгүй үгийг өөрчлөн оруулжээ. Тэдгээр ялгаатай үгийн талаар товчоор дүгнэн хэлбэл, 1980-аад онд байсан, нэг үгийг хэд хэдэн янзаар бичдэг, монгол хэлний өнгөрсөн байдалд зохицуулах хандлага зэрэг нь одоо ч мөн оршсоор байна. Дээрх өөрчлөлтүүд нь өмнөхөөсөө дорджээ хэмээн дүгнэхэд хүргэж байна.
Журамласан Толинд (ЖТ) орсон бусад үгсийн зарим бичлэгийн талаар, журамласан толь бүтээгчдийн, толины тухай оршил хэсэгтээ21 онцлон дурдсанаас нь жишээ татаж, сонирхуулъя.
ЖТ 1.5. Монгол хэлэнд дүрслэх язгуураас жинхэнэ нэр бүтээх –аахай3 гэсэн дагавар байдгийг өөр байр үүрэгтэй дагавартай адилтгаж журамласан тохиолдол байгааг анхаарч нэг мөр болгов. Жишээ нь: эрвээхэй, дэгдээхэй,ангаахай, овоохой, бөмбөөхэй, сарваахай, сэрвээхэй гэх мэт үгийг ижил бүтэцтэй гэж үзэж журамлав. Харин дэлхий, эсгий, ээзгий, мэлхий гэдэг үгс дээрх үгстэй ижил бүтэцтэй биш юм.
Энэ талаар академич Ц. Дамдинсүрэн нэгэнтээ өөрийн толь бичгийн оршил хэсэгт дурдсан байгаа (Монгол үсгийн дүрмийн толь, 6-р тал) бөгөөд -хий гэсэн дагаврын зөвхөн эм үгийн хувьд дурдсан бөгөөд -хэй гэснийг -хий болгох тухай дурджээ.
Журамласан толь зохиогчдын татсан жишээ нь -аахай3 гэсэн дагавар байдаг хэмээн онцолсон нь тун ойворгон дүгнэлт юм. Учир нь ангаахай, дэгдээхий, дэлхий, мэлхий гэсэн үгсийн хувьд -хай, -хий гэсэн дагавар нь нэр үгнээс нэр үг үүсгэх дагавар бөгөөд, хэрэв үйл үгэнд холбогдох бол үйл язгуур нь зайлшгүй нэр үгийн дагавар авч таарна.
Задалбал: анга (үйл язгуур) + аа (үйлээс нэр үг бүтээх дагавар) + хай (нэрээс нэр үг), мэл (нэр язгуур) + хий (нэрээс нэр үг үүсгэх дагавар). Тиймээс энэ дагавар нь өөр байр үүрэгтэй дагавар биш бөгөөд дэлхэй, мэлхэй гэхгүй дэлхий, мэлхий гэсэн тул дэгдээхэй биш дэгдээхий гэх нь зайлшгүй юм.
ЖТ 1.7. Монгол бичгийн хэлний "-ри, -ни, -ли, -ги" гэсэн үеийн "и" эгшиг нь одоо урагш шилжин хэлэгдэх болсон тул дараах байдлаар журамлав Будули- (монгол бичигт) > будил-, будилаан, будилаад Дабалигун- (монгол бичигт) > давилуун
Одоо урагш шилжин хэлэгдэх болсон гэдэг бол өнгөц дүгнэлт юм. Ижил төстэй үгээр жишээ татвал, дуулиан гэдгийг уйгуржин бичгээр дуулиян, будлиан гэдгийг будулиян гэж бичдэг. Эндээс будил + аан гэж бичиж таарахгүй байна. Тиймээс дуулиан, будлиан гэвэл үгийн үндэс нь будли болно.
Давлиун гэдгийг давилуун гэж бичнэ гэвэл түүнтэй ижил төстэй төгсгөлтэй кирилл үгсийг иш татвал, оргилуун буюу оргилугун, анхилуун буюу ангхилугун гэсэн үгс нь -угун гэсэн төгсгөлтэй байхад давилуун буюу дабалигун гэхэд -угун биш -игун төгсгөлтэй байна. Түүнчлэн оргилуун, анхилуун гэсэг үгсийн үндэс нь үйл язгуур тул давилуун биш давлиун байх нь зөв байна.
ЖТ 1.8. Ав- язгуураас үүсэх дараах хоёр үгийг "-лига" болон "-лага" гэх хоёр өөр дагавартай үг гэж үзэн авлига (хээл хахууль), авлага (өр авлага, гарын авлага) гэж журамлав.
Монгол хэлэнд -лига дагавар байхгүй тул авлига = ав + ли + га гэж задалбал -ли гэж үйлээс нэр үг үүсгэх дагавар байгаа гэвэл -га гэсэн нэрээс нэр үг бүтээх дагавар байхгүй юм.
Тиймээс байж болох задаргаа нь ав[ь/и] + л (үйл үг үүсгэх дагавар) + га (үйлээс нэр үг бүтээх дагавар) болох тул авлига биш авилга гэх нь зөв болно.
ЖТ 1.14. Үүсмэл үгийн бүтцийг буруу ухаарснаас болоод буруу бичиж хэвшсэн нэлээд үгийг зөв хэлбэрээр нь журамлалаа. Жишээ нь: оношилгоо, санаачилга, сурвалжилга, эмхэтгэл, цомхотгол, номхотгол, зөвлөгөөн гэх мэт.
Эмхэтгэл, цомхотгол, номхотгол гэсэн үгсийн хувьд эмх, цомх, номх хэмээх язгуурууд нь -д/т дагаврыг авахдаа заримдаг гийгүүлэгчийн дүрмээр эмхт, эмхэд; цомхт, цомход; номхт, номход гэх бөгөөд -га бусдаар үйлдүүлэх хэвийн нөхцөл авахдаа утгын хувьд идэвхгүй хэлбэр (-т) нь тохирох тул эмхтгэл, цомхтгол, номхтгол хэмээн бичиж таарна.
Журамласан тольд энэ мэт хоёрдмол бичлэгтэй цөөнгүй үг орсон зэргээс харахад тус толь бүтээгчдийн дурдсанчлан:
ЖТ … Энэхүү журамласан толийг зохиохдоо 1941 онд Ц. Дамдинсүрэн зохиож 1983 онд нэмэн засварлаж хэвлэсэн дүрэм (Ц.Дамдинсүрэн, Б.Осор, «Монгол үсгийн дүрмийн толь» Редактор С.Мөөмөө, Улаанбаатар., 1983. 404-429 тал)-ийг баримталсан болно.
хэмээн өгүүлсэн нь бодит үнэнтэй зөрчилдөж байгаа төдийгүй
ЖТ … Өөрөөр хэлбэл Ц.Дамдинсүрэнгийн дүрэмд ямар нэг өөрчлөлт оруулаагүй, харин зарим нэг нэмэлт тайлбар, тодруулга хийсэн болно. Гэхдээ дээр дурдсан толь (1983)-д туссан үгийн тоо харьцангуй цөөн, нэлээд үгийг журамлахдаа монгол хэлний үгийн бүтэц, бүтээврийн байрын тогтсон зүй тогтлыг зөрчсөн, үгийн гарал, уламжлалт бичлэгийг дутуу анхаарсан зэргийг засаж журамлалаа.
гэсэн нь уламжлалт бичлэгийг дутуу анхаарсан зэргийг засах нэрийдлээр 40 жилийн тэртээ нэгэнт засагдсан алдааг эргүүлэн засаж алдаатай болгон журамлажээ хэмээн дүгнэхэд хүргэж байна.
Хэдийгээр тэд дүрэмд ямар нэг өөрчлөлт оруулаагүй гэх боловч Асуух сул үгийн тухай дүрэмд § 50.1
В, л, м, н үсгээр төгссөн үгэнд бэ бичнэ. Жишээлбэл: Яасан их ов бэ? Ямар өргөн гол бэ? Аль аймгийн ямар сум бэ? Өнөөдөр хэдэн бэ гэх мэт.
гэж байсныг "Монгол үсгийн тухай дүрэм" гэдэгтээ
В, м, н үсгээр төгссөн үгэнд бэ бичнэ. Жишээлбэл: Яасан их ов бэ? Аль аймгийн ямар сум бэ? Өнөөдөр хэдэн бэ? гэх мэт.
болгон өөрчилсөн байна. Хэрэв энэ зүй тогтлыг үгийн дунд ашиглавал хэлбэл биш хэлвэл, салбар биш салвар болно.
„Монгол үсгийн дүрмийн толь" нь алдаа тун бага төдийгүй, дүрэм нь тун чамбай болсон бүтээл гэдгийг онцлох хэрэгтэй.
1990 он гарч улсын хэвлэлийн үйлдвэрүүд татан буугдсанаар ном хэвлэлд тавигдах хэм хэмжээ суларч хүмүүс хувиараа ном бичиж, хэвлүүлэх болсон билээ. Энэ нь нэг талаар зүй ёсны хэрэг боловч нөгөө талаар ном хэвлэл чанаргүй, үг үсгийн алдаа ихтэй, утга найруулгын хувьд учир дутагдалтай зэрэг сөрөг талууд түгээмэл ажиглагдах болсон билээ.
2020 он гарахад ном хэвлэлийн алдаа 20 жилийн тэртээхтэй харьцуулахад ердөө 15–20 хувь л буурчээ. Энэ бол дэндүү хангалтгүй үзүүлэлт юм.
Яагаад буурахгүй байна гэдэгт дараах дүгнэлтийг хийж байна:
Энэхүү толилуулан буй бүтээл бол миний олон жилийн тэртээ сэдэн туурвисан, академич Ц. Дамдинсүрэнгийн зохиосон монгол үсгийн дүрмийг программчилж, үгийг хэрхэн хувилгахыг хүн төдийгүй машин шийдэх чадвартай болгосноор залгамал монгол хэлний хувьд урьд хожид тооцоолж байгаагүй их хэмжээний үүсмэл үгийн санг (хагас тэрбум) гарган авах тухай эрдмийн ажил байсан бөгөөд улмаар 10 жилийн дараа ийнхүү дэвшүүлсэн санаагаа баталж, бодит ажил болгон нийтэд үнэ төлбөргүй түгээж байгаа нь энэ билээ.
Энэхүү төслийг хийх болсон шалтгаанаа товч дурдвал:
Ц. Дамдинсүрэн, Б. Осор, Монгол үсгийн дүрмийн толь, 1983 ↩
Я. Цэвэл, Монгол хэлний товч тайлбар толь, Улаанбаатар, 1966 ↩
Орчин цагийн монгол хэл зүй, Шинжлэх ухааны академи, хэл зохиолын хүрээлэн, 1966 ↩
Х. Далхажав, Ц. Цэрэнчимид, Зөв бичих зүйн толь бичиг, Улаанбаатар, 1974 ↩
Чой. Лувсанжав, Г. Гантогтох, Боржгин Дармабал, Монгол бичгийн хадмал толь, 1992 ↩
Ш. Чоймаа, М. Баярсайхан, С. Батхишиг, Э. Мөнх-Учрал, Монгол хэлний хадмал толь, 2011 ↩
Ц. Дамдинсүрэн, А. Лувсандэндэв, Орос-Монгол толь, 1982 ↩
< ижил бичлэгтэй ондоо утгатай болон давхцаж орсон эсвэл 2 янзын бичлэгтэй үгс ↩
хам үгсэд нь уялдуулж ийнхүү сонгов. Жишээлбэл: аальгүйд, ажилгүйдэл, азгүйд, жингүйд, зааггүй, цусгүйд, эзгүйд ↩
Мангуу гэх нь 蒙古 /Ménggǔ/ гэж биднийг доромжилсон хятад үг болов уу, өөрөөр хэлбэл 蒙 /Méng/ буюу монгол гэх ханз нь хятад толинд доромжилсон утгыг давхар илэрхийлдэг бөгөөд дүнхүү гэсэн үг нь бас биднийг доромжилсон нэр гэж санана. Дүнхүү гэдэг нь угтаа Дунху буюу 东胡 /Dōnghú/ Дорнод Ху (Hu) үндэстэн гэсэн үг юм. ↩
Англи хэлэнд hooray /huˈreɪ/, hurrah /həˈrä/, hurray /həˈrā/; орос хэлэнд ура́ гэх үг бол монгол хэлний хурай гэх үгнээс гаралтай хэмээн үзэв. ↩
§ 38.гажилт зүйлийг үзнэ үү. ↩
Энэ талаар академич Ц. Дамдинсүрэн мөн номдоо дурдсан (7-р тал):
… Үсгийн дүрэмд энд тэнд тархмал байсан буюу балархай байсан зүйлийг тодруулаад „Зарим дагаврыг бичих дүрэм" гэж нэрлээд нэгтгэж цэгцлэн бичив. Үүнд жишээг хэлбэл: сонстох, утастах буюу сонсдох, утасдах гэж хоёр янзаар бичиж байсныг нэгтгэж сонстох, утастах гэж бичихээр дүрэмдээ оруулав.
гэсэн бөгөөд дээрх төрлийн үгстэй холбоотой дүрэм тус номын 417-р талд буй. Түүнчлэн утасд гэж бичих нь дүрэм зөрчиж байгаа юм, энд төгсгөлийн заримдаг гийгүүлэгч эгшиггүй болоход хүрч байна. ↩
Энэ талаар „Монгол үсгийн дүрмийн толь"-ийн 418-р тал 44.2-т дурдсан бөгөөд тогтворгүй н үсэг ихэвчлэн харьяалах, өгөх орших, гарах гурван тийн ялгалд нэгэн адил гарна гэжээ. Зарим үгийн хувьд биет болон хийсвэр утгаас хамааран аль аль хувилбар байх боловч гагцхүү дээр дурдсан гурван тийн ялгалын заримд гарах нь буруу юм. ↩