LibreOffice дээр ашиглах
Бичиг баримт боловсруулагч программд монгол үгийн алдаа шалгахын тулд дараах зааврыг дагаарай.
- https://www.libreoffice.org хаяг уруу орж программаа татаж авч суулгана. Хэрэв
macOS
ашигладаг бол Homebrew ашиглан суулгаж болно:brew install --cask libreoffice
- Үүний дараа dict-mn.oxt файлаа татаж авна. Эсвэл
- LibreOffice анх нээгдэх үеийн цонхны зүүн доод буланд байх
Extensions
товчийг сонгоод (5-р алхамд үзүүлсэн зураг) - нээгдэх хуудаснаас
mongolian
хэмээн хайж толио татаж авна.
- LibreOffice анх нээгдэх үеийн цонхны зүүн доод буланд байх
- Татаж авсан файлаа ажиллуулж, суулгана.
- Суулгасны дараа
Close
товчийг дараадRestart Now
товчийг бас дарж программаа дахин эхлүүлээрэй.
- Ийнхүү программ дахин нээгдэх үед
Writer Document
товчийг сонгоно
- Монгол үгийн алдаа шалгагчийг үндсэн шалгагч болгохын тулд
LibreOffice > Preferences...
(macOS) эсвэлTools > Options...
(Windows) цэсийг сонгоод- Доорх зурагт үзүүлсэнчлэн
Language Settings > Languages
гэж ороод Default Languages for Documents
доторWestern: Mongolian Cyrillic
гэж сонгоодOK
товчийг дарна
- Ийнхүү ашиглахад бэлэн боллоо.
Толинд шинэ үг нэмэх
LibreOffice 6.0 хувилбараас эхлэн хэрэглэгч толинд шинэ үндэс үгийг хувиллын хамтаар оруулах боломжтой болсон юм. Үүнийг хэрхэн хийхийг үзүүлье.
- Алдаатай үг дээр хулганынхаа баруун товчийг дарж жижиг цонхыг нээнэ. Уг жижиг цонхноос
Spelling...
гэдгийг сонгоно.
- Улмаар нээгдэх жижиг цонхноос
Options...
товчийг дарж дахин жижиг цонх нээнэ
- Одоо
New
товчийг дарж шинэ толь үүсгэнэ
Name
гэдэгт дурын нэр өгнө,Language
гэдэгтMongolian Cyrillic
гэж сонгоодOK
товч дараад сая үүсгэсэн толиоEdit
хийнэ
- Нээгдэх цонхны
Word
нүдэнд оруулахыг хүссэн үгийн үндсийг (хэрэв үйл үг бол үйлт нэрийн "х"-гүй төлөвийг оруулна:оруул
,,оруулах
оруулчих
),Grammar By
нүдэнд толинд буй гэхдээ оруулах үгтэй хувилал төстэй үгийг бичнэ
- Дээрх жишээнд
уусгалт
ньуусалт
,геоэкологи
ньэкологи
хэмээх үгүүдтэй хувиллын хувьд дүйх юм. Ийнхүүуусгалт
гэсэн үгийн бүх хувиллууд (уусгалтын
,уусгалтыг
,уусгалтад
, …) толинд орлоо.