Emacs дээр ашиглах

Emacs программаа дараах зааврын дагуу суулгаарай: https://www.gnu.org/software/emacs/download.html

Emacs программ дээр монгол үгийн алдаа шалгагч программыг идэвхжүүлэхийн тулд дараах тохиргоог хийнэ:

  1. hunspell программ суулгасан байх ёстой. Хэрхэн суулгах талаарх зааварчилгыг эндээс авна уу.
  2. Монгол үгийн алдаа шалгах толио эндээс (mn_MN.aff, mn_MN.dic) татаж авна.
  3. Англи үгийн алдаа шалгах толийг эндээс (en_GB.aff, en_GB.dic) татаж авна.
  4. ~/.emacs буюу ~/.emacs.d/init.el тохиргооны файлаа нээнэ.
  5. Дараах кодыг оруулна: англи болон монгол үгийн алдааг зэрэг шалгахаар ~/Library/Spelling (Linux бол /usr/share/hunspell) хавтаст mn_MN болон en_GB толиудыг (*.dic, *.aff) хуулсан байгаа гэж ойлгоё. Тэгвэл macOS бол
(with-eval-after-load "ispell"
  (setenv "DICPATH" "~/Library/Spelling")
  (setenv "LANG" "mn_MN")
  (setq ispell-program-name "/usr/local/bin/hunspell")
  (setq ispell-dictionary "mn_MN,en_GB")
  (setq ispell-personal-dictionary "~/.hunspell_personal")
  (ispell-set-spellchecker-params)
  (ispell-hunspell-add-multi-dic "mn_MN,en_GB"))

Linux бол

(with-eval-after-load "ispell"
  (setenv "DICPATH" "/usr/share/hunspell")
  (setenv "LANG" "mn_MN")
  (setq ispell-program-name "/usr/bin/hunspell")
  (setq ispell-dictionary "mn_MN,en_GB")
  (setq ispell-personal-dictionary "~/.hunspell_personal")
  (ispell-set-spellchecker-params)
  (ispell-hunspell-add-multi-dic "mn_MN,en_GB"))

гэсэн кодыг хуулж хадгална. Ийнхүү программаа дахин ачаалмагц алдаа шалгахад бэлэн болно. Алдаа шалгагчийг өөрийн хүссэн файл нээгдэхэд (жишээ нь tex) автоматаар ачаалдгаар тохируулж болно:

(add-hook 'LaTeX-mode-hook 'flyspell-mode)
(add-hook 'org-mode-hook 'flyspell-mode)
(add-hook 'text-mode-hook 'flyspell-mode)

Эсвэл M-x flyspell-mode буюу flyspell-buffer горимуудыг идэвхжүүлж, үгийн алдаагаа хянаж болно.