Texmaker дээр ашиглах
Texmaker 5.1.0 хувилбараас эхлэн Hunspell 1.7.0 хувилбар дагалдах болсноор монгол үгийн алдаа шалгах толь дэмжигдэн ажиллах боломжтой болсон.
- Texmaker программаа татаж аваад суулгана. Хэрэв
macOS
ашигладаг бол Homebrew ашиглан суулгаж болно:brew install --cask texmaker
- Толио эндээс татаж аваад дурын газраа шинэ хавтас үүсгэн задална.
- Программаа нээгээд
Options > Configure Texmaker > Editor
гэж ороод Spelling dictionary:
гэдэгт задалж хуулсан хавтсаа зааж өгнө.- Ийнхүү ашиглахад бэлэн болов.