Vim дээр ашиглах

Vim ашиглахын давуу тал гэвэл Windows OS системээс бусад системд дагалдаж ирэх тул ихэнх тохиолдолд суулгах шаардлагагүй байдаг.

  1. Толио эндээс татаж авна.
  2. Татаж авсан толио ~/.vim/spell/ хавтсанд хуулна.
  3. Ийнхүү ашиглахын тулд command-line mode дээр :set spell spelllang=mn гэсэн команд бичнэ. Ингэхэд алдаатай үгийг улаанаар тэмдэглэнэ. Алдаатай үгийн зөв хувилбарыг z= командаар харж, зохих үгийг дугаараар сонгоно. Харин алдаатай үгс хооронд шилжихдээ ]s, [s, шинэ үг нэмэхдээ zg командыг тус тус ашиглана. Алдаа шалгахыг зогсоохдоо :set nospell гэсэн командыг ашиглана. Дэлгэрэнгүй мэдээллийг :help spell командаар аваарай.
    vim sample text
  4. Хэрэв текст файл нээх бүрд үгийн алдааг англи болон монголоор шалгахдаа алдаатай үгийн доогуур зурдаг болгоё гэвэл дараах тохиргоог ~/.vimrc файлд бичиж өгнө:
    autocmd BufRead,BufEnter *.md,*.tex,*.txt,*.org setlocal spell spelllang=mn,en
    hi clear SpellBad
    hi SpellBad cterm=underline
    

    vim sample text with an additional configuration