Adobe InDesign дээр ашиглах
Adobe-ийн бусад төрлийн программууд дээр мөн ижил төстэй тохиргоог хийгээд ажиллуулж болно гэдгийг санаарай. Яваандаа Adobe-ийн бүтээгдэхүүнүүдэд энэхүү толь нь албан ёсоор дэмжигдэн ажиллах нь дамжиггүй хэмээн найдаж байна.
- Толио эндээс татаж авна.
- Татаж авсан zip файлаа
mn_MN
хавтаст задалж хуулна. - Татаж авсан файлаа
Program Files > Adobe > Adobe InDesign 2021 > Resources > Dictionaries > LILO > Linguistics > Providers > Plugins2 > AdobeHunspellPlugin
хавтас уруу орно. - Одоо хуулагдсан
mn_MN
хавтсааDictionaries
хавтаст буулгана. - Дараа нь
Info.plist
файл нээгээдSpellingService, HyphenationService, UserDictionaryService
хэсэг тус бүрд<string>mn_MN</string>
гэсэн мөрийг нэмж оруулна. - Программаа нээж, бичих талбар үүсгэнэ.
- Ингэхэд баруун талд байрлах
Properties
цэсэд шинээрParagraph Styles
үүсгэнэ. - Дараа нь шинээр үүсгэсэн загвараа засварлана.
- Ийнхүү шинээр нээгдэх цонхны
Advanced Character Formats
талбарыг сонгоодLanguage
хэсэгтMongolian
хэмээн сонгож хадгалаад цонхоо хаана. - Одоо бичвэр оруулан шалгахдаа
Dynamic Spelling
идэвхжүүлнэ. Ингэхийн тулд хулганынхаа баруун товчийг дараадSpelling > Dynamic Spelling
хэсгийг сонгоно. - Ийнхүү ашиглахад бэлэн боллоо.