WinEdt дээр ашиглах

WinEdt программыг LaTeX хэрэглэгчид сайн мэдэх байх.

  1. Программыг эндээс татаж аваад суулгана.
  2. Толио эндээс татаж авна.
  3. Татаж авсан толио Downloads хавтсандаа, шинэ хавтас (Mongolian) үүсгэхгүйгээр задална (Downloads/mn.dic).
  4. Одоо толь суулгах InstallDict.edt макро файлыг эндээс татаж авахдаа хулганынхаа баруун товчийг дарж цэсээс Save Link As... хэмээн сонгож Downloads хавтсанд хуулж тавина. Энэхүү макро файл нь татаж авсан тольтой нэг хавтсанд байх ёстой.
  5. Программаа нээгээд Macros > Execute Macro Script сонгоод нээгдэх жижиг цонхонд татаж авсан макро файлаа зааж өгнө.
    WinEdt макро файл ажиллуулах
    WinEdt макро файлыг зааж өгөх
  6. Улмаар нээгдэх эхний цонхонд Mongolian, удаах цонхонд mn.dic хэмээн бичиж өгнө.
    WinEdt программд толь суулгах макрод толины нэр зааж өгөх WinEdt программд толь суулгах макрод толины файлын нэр зааж өгөх
  7. Амжилттай суусан бол Installation Complete! хэмээн мэдэгдэх болно.
  8. Ийнхүү ашиглахад бэлэн боллоо.
    WinEdt программд монголоор үгийн алдаа шалгах жишээ