Ашиглах заавар
Firefox болон LibreOffice дээр түгээмэл ашиглагдаж байгаа төдийгүй үгийн алдаа шалгагч программ болох Hunspell дэмждэг дурын программд энэхүү толийг ашиглах боломжтой. Hunspell дэмждэг зарим программаас дурдвал:
- .NET
- Chrome
- Chromium
- Emacs
- Firefox
- gedit
- Illustrator
- InDesign
- Inkscape
- JetBrains editors (IntelliJ IDEA, PyCharm, CLion, WebStorm, TeXiFy IDEA, ….)
- Kile
- LibreOffice
- LyX
- Manuskript
- Notepad++
- Nodehun
- nspell
- OnlyOffice
- OpenOffice
- Opera
- QuarkXPress
- Scribus
- Scrivener
- SDL Trados
- SeaMonkey
- Sublime Text
- Texmaker
- TeXnicCenter
- TeXstudio
- TeXworks
- Thunderbird
- Visual Studio Code
- WinShell
Hunspell дэмждэггүй боловч монгол үгийн алдаа шалгаж болох программууд гэвэл:
Дээрх хоёр программд зориулсан толины хувьд гэвэл Hunspell толиноос харьцангуй бага хэмжээтэй (2 сая үгийн сантай) ч үгийн хувиллын хувьд ямар ч зөрөөгүй юм.
АНХААР: Уг толь нь Hunspell v1.3.3-аас хойших хувилбаруудад ажиллах бөгөөд ашиглахын тулд Windows/macOS/Linux системүүдэд дагалдах монгол үсгийн үндсэн драйверыг сонгоно уу!
Уг толь нь юникод (UTF-8) стандартад нийцүүлэн бүтээгдсэн ба гарын үндсэн бус зарим драйверууд монгол кирилл үсгийн юникод стандартад нийцдэггүй бөгөөд өүйё
үсгүүдийн кодууд нь тогтсон стандартаас зөрөөтэй байдаг тул таны оруулсан үг хэдий зөв мэт харагдах боловч код зөрүүтэйгээс болоод алдаанд тооцогдох болно.
Интернет хөтөч болох Firefox, баримт боловсруулагч LibreOffice, код засварлагч Emacs, Sublime Text, хэвлэлийн эх бэлтгэгч Adobe InDesign болон LaTeX файл засварлагч TeXstudio, Texmaker болон захидал боловсруулагч Thunderbird программуудад энэхүү толийг хэрхэн ашиглахыг тус тус үзүүлсэн болно.
Дээрх программ бүрийн Hunspell алдаа шалгагч, нэгэн ижил толь ашиглалаа ч яг ижил төвшинд ажилладаггүй. Зонхилох ялгаа гэвэл, ихэнх нь холбоо үгийг (жишээлбэл: Лос-Анжелес, Говь-Алтай, Баян-Өлгий гэх мэт) хамтад нь шалгадаггүй, зөв үгийг санал болгох хувилбар харилцан адилгүй байдаг. Hunspell программ нь Firefox, LibreOffice, болон Emacs дээр бүрэн гүйцэд ажиллаж байна.
Үгийн сан олшрох нь давуу талтай ч гэсэн бас сөрөг тал бий. Тухайлбал: толь хэмээх тогтворгүй н-тэй нэр үгийг харьяалахын тийн ялгалд хувирган бичих үед толийн хэмээн тогтворгүй н-гүйгээр андуурч бичихэд энэ нь алдаанд тооцогдохгүй. Учир нь, энэ тохиолдолд толий гэсэн үйл үг нь үйлийн хам нөхцөл -н авчээ. Өөр жишээ гэвэл: довцог гэсэн нэр үгийг товц + г гэх үйл үгтэй андуурч д биш т-ээр бичиж болзошгүй.
$ hunspell -d ~/Library/Spelling/mn_MN,en_US
Hunspell 1.7.0
толийн
+ толий
толины
+ толь
довцог
*
товцог
+ товц
Тиймээс алдаа шалгах Hunspell программ нь холбоо үгийн алдааг (grammar checker) шалгахгүй, зөвхөн үгийн алдааг (spell checker) шалгана гэдгийг ухаарч, санамсаргүй тохиолдолд алдаж бичсэн үг тань зөв хувилсан өөр бусад үгтэй андуурагдаж алдаанд тооцогдохгүй байж болно гэдгийг анхаарах хэрэгтэй.
Толь татаж авахыг хүсвэл GitHub сан уруу орно уу.
Аюулгүй байдал
Энэхүү толийг ашиглахын тулд та заавал интернетэд холбогдсон байх шаардлагагүй гэдэг нь энэхүү толь хувь хүний мэдээллийн нууцлалын баталгааг бүрэн хангана гэсэн үг юм. Гагцхүү ашиглаж буй эх бэлтгэх программ тань таны бэлтгэн буй мэдээллийг далд хэлбэрээр цааш дамжуулж буй эсэх асуудал хөндөгдөж болох юм.
Монголд одоогоор ашиглагдаж буй монгол хэлний дүрмийн алдаа шалгагч зэрэг онлайн хэлбэрээр ажилладаг, API ашиглан таны бэлтгэж буй эхийг1 сервер дээрээ боловсруулан хариу буцаах замаар үгийн алдааг шалгаж (spell checker) байгаа программууд нь хувь хүний нууцлалд халдах бүрэн боломжтой. Учир нь таны, алдааг шалгуулахаар оруулсан мэдээллийг тэдгээр программууд сервер дээрээ хадгалан үлдээж байгаа эсэх, түүнийг өөр бусад зорилгоор хэн нэгэн хэзээ нэгэн цагт ашиглах эсэхийг та мэдэхгүй шүү дээ.
Жишээ дурдвал: Grammarly онлайн алдаа шалгагч (spelling, grammar, and punctuation check, and plagiarism detection) программын хэрэглэгчийн хувилбарт аюулгүй байдлын хувьд цоорхой илэрч бүх хэрэглэгчдийнхээ мэдээллийг алдах шахаж байсан билээ.
Зөвлөгөө
Ном бичигч хүмүүст дараах зөвлөгөөг хүргэж байна:
- Ном бичих нь нэлээд цаг хугацаа шаардах ажил тул ялангуяа зөөврийн компьютер голдуу ашигладаг хүмүүс удаан хугацаанд, өдөр тутамдаа аль болох компьютерынхоо зай багтаамж болон зай тэжээлийг хэмнэх – цахилгаан энерги бага зарцуулах хөнгөн авсаархан программ сонго. Жишээлбэл: Emacs, TeXstudio, Scrivener, Sublime Text, болон Manuskript. Харин Microsoft Word дээр ном бичих нь тохиромжгүй, номын хуудас нэмэгдэх тусам программын ажиллагаа удааширч санах ойг улам илүү шаарддаг. Энэ программ нь бичиг баримт боловсруулахад зориулагдсан гэдгийг санах хэрэгтэй. Microsoft Publisher, Adobe Indesign программууд нь хэвлэлийн эх бэлтгэхэд зориулагдсан бөгөөд ажиллахдаа санах ой нэлээд зарцуулдаг тул өдөр тутам ном бичихэд ашиглах нь тохиромжгүй, зөвхөн бэлэн болсон текстийг ном болгон засварлахад ашиглах нь зүйтэй.
- Аль болох энгийн текст хэлбэрээр номоо бэлтгэ, загвар дизайныг хожим шийд. Өөрөөр хэлбэл, WYSIWYG төрлийн программ биш, Text editor сонго гэсэн үг. Улмаар, LaTeX, болон Org-mode, Markdown зэргийн аль нэгийг сур.
- Мэдээж, номоо алдаа мадаггүй бэлтгэхийн тулд алдаа шалгагч ашиглах хэрэгтэй.
-
Жишээлбэл: шинээр хэвлүүлэхээр зэхэж буй ном болон нууцад хамаарах баримт бичиг ↩