TeXstudio дээр ашиглах
- TeXstudio программаа татаж аваад суулгана. Хэрэв
macOS
ашигладаг бол Homebrew ашиглан суулгаж болно:brew install --cask texstudio
- Толио эндээс татаж аваад дурын газраа шинэ хавтас үүсгэн задална.
- Программаа нээгээд
Preferences... > Language Checking
(macOS) эсвэлOptions > Configure TeXstudio > Language Checking
(Windows) гэж ороод Spelling Dictionary Directories:
гэдэгт задалж хуулсан хавтсаа зааж өгөөд (Windows системийн хувьд толиоProgram Files > texstudio > dictionaries
гэсэн хавтаст хуулсан бол энэ тохиргоог хийхгүй)Default Language
гэдэгтmn_MN
гэдгийг сонгож өгнө.
- Ийнхүү ашиглахад бэлэн болов.