Linux дээр ашиглах
Linux
дээр монгол үгийн алдаа шалгах толийг суулгаж ашиглахын тулд дараах командыг terminal дээр оруулна.
Debian бол
sudo apt install hunspell-mn
CentOS бол
sudo yum install hunspell-mn
Manjaro бол
sudo pacman -S snapd
sudo systemctl enable --now snapd.socket
sudo snap install hunspell-dictionaries
Ийнхүү монгол үгийн алдаа шалгах толийг Linux системд ашиглахад бэлэн боллоо. Одоо libreoffice, thunderbird, gedit, goldendict, sublime text дээр хэрхэн ашиглахыг үзүүлье.
- LibreOffice программ дээр ашиглахын тулд программаа нээгээд доор байрлах мөрийн
English (USA)
гэдгийг дарахад нээгдэх жижиг цонхноосMore...
цэсийг сонгоход нээгдэх цонхноос монгол толийг сонгоно.
Ийнхүү ашиглахад бэлэн болно. - Thunderbird программ дээр ашиглахын тулд
Settings
хэсэгт монгол хэлийг нэмнэ. -
Gedit программ дээр ашиглахын тулд программаа нээгээд
Tools > Set Language... > Mongolian
гэсэн тохиргоог хийнэ.
Ийнхүү ашиглахад бэлэн боллоо.
ХэрэвTools > Spelling...
гэвэл дараах цонх гарч ирнэ:
- Goldendict программаа дараах командаар суулгана:
sudo apt install -y goldendict
Snap Store бол
sudo snap install goldendictionary
Goldendict dictionary программ дээр монгол үгийн алдаа шалгах толийг ашиглахын давуу тал гэвэл ялангуяа монгол толинууд (монгол-англи, монгол-монгол) дээр тухайн үгийг зөв хувилсан хэлбэрээр хайхад илэрц гарах юм. Жишээлбэл:
улирлын
хэмээн хайхадулирал
гэсэн үг олдох юм. Хэрэв дээрх тохиргоог хийгээгүй тохиолдолд илэрц олдохгүй юм.
Тохиргоог хийхийн тулдEdit > Dictionaries > Sources > Morphology
гэж ороод Hunspell суусан замыг (/usr/share/hunspell
) зааж өгөхөд ашиглах боломжтой толинууд жагсаалтаар харагдах бөгөөд толио сонгож идэвжхүүлнэ.
Ийнхүү хувилсан үг хайхад шууд үндэс үгийг гаргаж байна. - Хэрэв Sublime Text программ суулгасан бол
View > Dictionary > System > mn_MN
гэж сонгоно.