Thunderbird дээр ашиглах

  1. Ихэнх Linux системүүдэд Thunderbird дагалдаж суусан байдаг. Хэрэв macOS ашигладаг бол Homebrew ашиглан суулгаж болно:
    brew install --cask thunderbird
    
  2. Программаа нээж, Tools > Add-ons гэж ороод хайх талбарт mongolian хэмээн хайна.
  3. Хайлтад гарч ирэх Mongolian Spellchecking Dictionary гэдгийн хажууд байрлах Add to Thunderbird товчийг дарна.
  4. Улмаар баруун дээд буланд гарч ирэх цонхноос Add товчийг дарж толио суулгана.
  5. Захидал бичих талбарт хулганынхаа баруун товчийг дарж Languages > Mongolian хэмээн сонгоно.
  6. Ийнхүү ашиглахад бэлэн боллоо.

thunderbird